Wednesday, January 25, 2017

work-1

Дасгал ажил №1 / Photoshop /

Даалгавар-1.  Дүрсэнд эффект өгөх.

1. Интернэтээс дурын 3 зураг татан авч 800*600 хэмжээтэйгээр эхний зургийг фон болгон авна.




2. II зургийг Marquee Tool багаж ашиглан эллипс хэлбэртэйгээр таслан авч 1-р зурган дээрээ байрлуулан Layer Style цонхны Drop Shadows effect тохируул.

Elliptical Marquee Tool хэрэгслийг сонгон авч 2-р зургаа дараах байдлаар таслан авна.

Таслан авсныхаа дараа 1-р зурган дээрээ paste хийхэд зураг дараах хэлбэртэй харагдана.


3. III зургийг Custom Shape Tool багаж ашиглан 5 хошуу хэлбэртэйгээр таслан авч мөн 1-р зурган дээрээ байрлуулан Layer Style цонхны Bevel and Emboss effect ашиглан дараах хэлбэрт оруул.
Хэрэгслээсээ Custom Shape Tool хэрэгслийг сонгон авна.


Нээгдэх цонхноосоо Shape хэсгийг сонгон хэрэгтэй дүрсээ авна.


Дараа нь 3-р зурган дээрээ очин shape дүрсээ татан зурна.
 

Ингэхэд Layer цонхон дээр shape чинь дараах байдлаар харагдана.
 
Layer-ийн Rasterize-с Layer-г сонгосноор shape дараах байдалтай харагдана.
 

Дараа нь Magic Wand Tool хэрэгслээ сонгон авч layer болсон shape дүрснийхээ цулгуй өнгөн дээр очин дарж идэвхижүүлнэ.

Ингэснийхээ дараа Background-аа сонгон copy хийнэ. 

Зураг 1 дээрээ очин Paste хийхэд дараах байдалтай болно.
Зураг 2 болон 3-т эффектүүдээ хийснээр дараах байдалтай болно.

Дасгал ажил №2.
Зургуудыг хооронд нь нэгтгэн маск тавих.
  1. Дараах 2 зургийг хооронд нь уусган нэгтгэ. Үүний тулд дараах дарааллаар ажиллана.
Зураг1
Зураг2
                            
   2.    460*360 хэмжээтэй шинэ хуудас үүсгээд түүн дээрээ Зураг1-г байрлуулна.
   3.     Зураг2 дээрээ очин Rectangular Marquee Tool ашиглан дараах хэлбэртэйгээр copy хийн таслан авч Зураг1 дээрээ авчиран хэмжээгээр нь тааруулж тавина.
 
 

   

    4.    Зураг2-оо харагдахгүй идэвхигүй болгоод Зураг1 дээрээ очин хөх өнгөн дээр нь очин Magic Wand  Tool ашиглан идэвхижүүлээд Similar хийнэ.
 
 
 
 
Үүний дараа Select inverse хийж Зураг2-оо нээгээд илүү хэсгүүдийг нь устгана.
 
 
  
    5.    Ингэснээр Зураг чинь дараах хэлбэртэй болно.
 

   6.    Layer цэсний Merge Visible команд ашиглан 2 зургаа нэгтгэнэ.
   7.    Дараа нь Gradient Tool хэрэгсэл ашиглан маск тавина.
 

      8.    Үүний тулд Gradient Tool хэрэгсэл дээрээ очоод Gradient Editro цонхийг нээж дараах хэлбэрийг сонгоод 2 өнгөний хэсгийн байрлалыг солино. 
 
 
 
    9.    Бор байгаа өнгөө цагаан болгоод ок дарна. Дараа нь Зурган дээрээ очоод курсороо голд нь байрлуулан зургийн доод ирмэг хүртэл татаж өгнө.